ОБЕГ-ын даргын баталсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийн бууруулах, орон нутгийн түвшинд төлөвлөлтийг боловсронгуй болгох, олон улсын тусламжийн хэрэгцээ, шаардлага, зохицуулалт, хамтын ажиллагаа” сэдэвт “Говийн чоно-2016” олон улсын сургалт, дадлага, сургуулийн бэлтгэл хангуулах, шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Д.Мөнхбат, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ангиллын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт ажиллаж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И. Мягмарсүрэн, аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Энхбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны захирал. Г.Даваасамбуу нартай уулзалт хийж зохион явуулах сургалтын талаар танилцуулан ажиллав.

Мөн сургалт зохион явуулах орон нутгийн байршил, газар нутагтай танилцаж 2016 оны 02 дугаар сарын 03-ны 15 цагт аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт зохион явуулж дадлага сургуулийн зорилго, зорилт, хөтөлбөрийг танилцуулан ажиллаж байна.