Аймгийн Бүсийн Оношлогоо  Эмчилгээний төвийн дэргэд шинээр баригдсан “МЕДИПАС” ХХК-ны Медипас эмнэлэгийн захирлын 2016 оны 1\10 тоот “Сургалт авах хүсэлт”-ийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус эмнэлэгийн 56 ажилчдад гал түймрийн тухай ойлголт, галын аюулаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны галын аюулгүй байдлыг хангаж ажиллах, гал унтраагуулын ажиллах зарчим, марк, төрөл сэдвүүдээр 2 цагийн танхимын сургалт зохион явуулж, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажилласан.