Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн баталсан "Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, хяналт шалгалт, ухуулга сурталчилгаа хийх тухай" удирдамжийн дагуу 01 дүгээр сарын 25-ны өдөр Есөнбулаг сумын Харзат, Жаргалант, Сутай багуудын 831 айл өрхүүдийн 1682 ард иргэдэд  "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ийн Говь-Алтай ОНХХ-тэй хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага, боршурыг тараан орон нутгийн "Миний нутаг" телевизээр сурталчилан ажиллалаа.