Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/17 тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-үүд сум дахь Гал унтраах аврах 17 дугаар ангид төв орон нутгийн Онцгой байдлын газрын, гал түймэр унтраах аврах ангийн захирагч нарын нэгдсэн уулзалт сургалтын үйл ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 01 ны өдөр эхлэв. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  Онцгой байдлын ерөнхий газрын, Захиргааны удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга онцгой, байдлын хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам нар оролцов. Сургалтанд төв орон нутгийн Онцгой байдлын газрын, гал унтраах аврах ангийн 50 албан хаагч хамрагдаж байна.