Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Дэлхийн зөн Монгол ОНХХ-тэй хамтран 2016 оны 01 сарын 20-ны өдөрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Хархорин, Тарагт, Уянга, Баянгол зэрэг 8 сумын 616 айл өрхийн иргэдэд сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар  өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой  “Өрхийн бэлэн байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохуй”, ”Байгалийн гамшгийг эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаан” “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” “Цахилгаан хэрэгсэлийн галын аюулгүй байдлын хангаж цахилгааны хэт ачааллыг хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэр болон сууцандаа орхихгүй байх талаар эцэг эх асран хамгаалагч нарт нь сургалт зохион байгуулласан.   Сургалтыг Онцгой байдлын газрын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн дарга хурандаа Г. Чулуунбаатар, ТББХАМэргэжилтэн дэд хурандаа Ц. Болдбаатар,  ГХУХБайцаагч ахмад Б. Батсайхан ССУСАХМэргэжилтэн дэслэгч С. Пүрэвсүрэн,   ЭХАБ-ын дарга Г. Ганбаатар,  ДХА-ч ахлагч Г. Алтанцэцэг, ДЗОУБ-ын ОНХХ-ын менежер Н. Хоролсүрэн, хөтөлбөрийн зохицуулагч О.Мягмар , Б. Баярмаа,  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Н. Сэрчмаа , Зооноз өвчин судлаллын мэргэжилтэн Батбилэг   нарын ажлын 3 хэсэг томилогдон сургалтыг зохион байгууллаа.

Мэдээг түгээх: