Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/347 дугаар тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/40 тоот албан бичиг, Онцгой байдлын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу "2016 оны хиээлийн жилийн нээлтийн арга хэмжээ"-г зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Амйгийн Засаг дарга О.Амгаланбаатар, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ийн "Говь-Алтай" орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Цэцэгмаа, өндөр настан О.Чулуунбат нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өндөр настан О.Чулуунбат нар "Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс", "Уламжлалт эх оронч үзлийг төлөвшүүлэх нь"  сэдвүүдээр албан хаагчдад илтгэл тавьлаа. Уг нээлтийн арга хэмжээний хүрээнд нийт  албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн баг тамирчдыг 1 өдрийн цалинтай чөлөөгөөр шагнаж урамшууллаа.