Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2015 оны А/347 дугаар тушаал, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалын дагуу хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сар 14-ний өдрийн “Албаны сургалтыг зохион байгуулах тухай” А/01 тоот тушаал гарган  нээлтийн ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Дүүргийн соёлын төв”-д зохион явуулахад  хэлтэс , гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангиудын нийт  82 алба хаагчид оролцсон байна.

Нээлтийн арга хэмжээг нээж  Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга хурандаа Ө.Батсайхан “ 2016 онд Онцгой байдлын албаны хэмжээгээр албаны сургалтыг зохион байгуулах тухай, бие бүрэлдхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар” мэдээлэл ,хэлтсийн дарга хурандаа Д.Даваасүрэн “Онцгой байдлын Ерөнхий газраас 2016 онд дэвшүүлсэн зорилт, хэлтсийн хэмжээгээр гамшгаас хамгаалах арга хэмжээг 2016 онд зохион байгуулах” талаар  сургалт тус тус орж нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна.