“ЭБЦТС” ТӨХК-ны гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 32 бие бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, засаг даргын захирамж, түүний хэрэгжилт, орон нутгийн хэмжээнд  тохиолдсон гал түймэр, гамшиг ослын талаар танилцуулж, гамшгийн үед гүйцэтгэх үүрэг, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийх ажлын талаар танилцуулж 2 цагийн танхимын сургалт зохион явуулсан.