Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн  Баярбаясгалан  багштай  8­ангийн   35 сурагчдийг Байгууллага дээрээ аялуулан Онцгой байдлын газрын  үйл ажиллагаа, гамшиг  ослоос урьдчилан сэргийлэх амьдрах чадварт сургаж дадлагажуулах сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 11 ны өдөр Онцгой байдлын сургалтын танхимд зохион байгууллаа.

Хүүхэд багчуудад  Онцгой байдлын албны үйл ажиллагаа, өдөр тутамын дасгал сургуулилалт, абан хаагчдын хувьцас хэрэглэл, ашиглагддаг машин техник, багаж зэвсэглэмийг танилцуулан хүүхэд бүрийн асуусан асуултанд  хариулт өгч  хүүхдүүдийн санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлж өгсөн сургалт боллоо . Хүүхдүүд та нар Онцгой байдлын байгууллага яаг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  энэхүү байгууллага байх нь ямар ач тустай зэрэг асуудлыг асууж ярилцаж  гамшгаас хамгаалах арга ухааанд суралцаснаар болзошгүй аюулаас өөрийгөө  төдийгүй гэр бүл, найз нөхөдөө хамгаалах цаашлаад эх орон, эх дэлхийгээ хамгаалах агуй үйлсэд хувь нэмрээ оруулах нь  өсвөр үеийн хүүхэд багачууд та нараас эхлэнэ. Иймээс гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах энгийн арга ухаанд сургаж  дадлагажуулах нь хүүхэд нэг бүрийн оролцоо маш чухал юм гэсэн ойлголтыг өгсөн нь хүүхдүүдийн хандалгаас харагдаж байлаа.

Мэдээг түгээх: