Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/298 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Л.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 12 дугаар  сарын 05-07-ны  хооронд  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ОБЕГ-ын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэг шалгалтын зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт  алба хаагчдаас түвшин тогтоох  онол, эрх зүйн мэдлэгийн, бие бялдрын түвшин тогтоох,  хяналт  шалгалтын ярилцлага, жагсаалын үзлэг, үйл ажиллагаанд хяналт шалгалтыг  шалгуур үзүүлэлтийн дагуу явуулж  дүгнэлгээ дүгнэлт өглөө. Шалгалтанд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар амжилттай 85,6 оноотой В үнэлгээтэй дүгнэгдсэн.