Аймгийн Онцгой комисс, ОБГ-аас гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хоорондын харилцан уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Биеийн тамир спортын газрын зааланд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 12 багийн 96 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьж Тэргүүн, дэд байруудад Онцгой байдлын газар, гутгаар байранд аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид шалгарч цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.