2015 онд Архангай аймгийн Онцгой байдлын газрын ахмадын зөвлөл нь Онцгой байдлын газар, орон нутгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж  дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
  • 03 дугаар сарын 18-нд Хүчний байгууллагуудын дунд аймгийн хэмжээний ахмадын цэнгүүнийг ахмадын зөвлөл бие даан зохион байгуулсан.
  • Аймгийн ахмадын холбооноос зохион байгуулсан “Алтан намар” ахмадын өдрүүдэд амжилттай оролцож баялаг бүтээгч ахмадын үзэсгэлэнд Д.Олдох аймгийн хүнсний ногооны аваргаар шалгарч ГРАН ПРИ шагнал, спорт урлагийн наадамд Н.Цэндбазар хөгжмийн төрлөөр мөнгөн медаль, Ш.Отгондулам бүжгийн төрлөөр алтан медаль тус тус хүртсэн амжилттай ажиллаа.
  • “Ахмад дунд залуу үеийн чуулга уулзалт зохион байгуулж, Ц.Хайдав, Х.Эрдэнэбаатар нарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэсэн.
  • 05 дугаар сарын 20-нд бүх гишүүдийн төлөвлөгөөт хурлаа хийж, ахмадын гишүүдийн дэлгэрэнгүй судалгаанд баяжилт хийсэн.
  • Ахмадуудыг үнэмлэхжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
  •