Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны А\298 тоот тушаалаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үзлэг явуулах журам" батлагдсан. Журам гарсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын А\310 тоот "Шалгах ажлын аргачлал заавар" батлагдсаны дагуу ОБЕГ-ын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Жаргалмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. Шалгалтанд офицер- 37, ахлагч бүрэлдэхүүн- 138 бүрэн хамрагдаж шалгагдаж байна.