Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран жил болгон зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч-2015″ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.  Уг тэмцээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1,3 дугаар сургууль, Айраг сумын ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 4 багийн, 35 тамирчид авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөж дараахь байруудыг эзэллээ.Үүнд:

“Тэргүүн байр” шилжин явах цомоор Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн “Тэмүүлэл” баг тамирчид

Дэд байранд Сайншанд сумын 1-р сургуулийн “Ялалт” баг тамирчид

Гутгаар байранд Сайншанд сумын 3-р сургуулийн “Ган зам” баг тамирчид амжилттай оролцож байр эзлэв.

“Талархал баярын бичиг” үнэ бүхий дурсгалын зүйлээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон шагнагдлаа.