“Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь“ МОН13/301 төслийн хүрээнд Булган аймгийн Сайхан, Тэшиг, Сэлэнгэ сумдын удирдлага штабын гишүүд, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгийн менежмент сэдвээр сургалт явуулж сумын гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргаж гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчиллээ. Мөн сайн дурын иргэдэд “Орон байрны галын аюулгүй байдал”, “Газар хөдлөлт”, “Мал амьтны халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх нь”, “Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай ” хуулиудаар сургалт, мэдээлэл өгч, иргэдээр гал унтраах дадлага хийлгэж  нийт    537   хүнийг 24 цагийн сургалтанд  хамрууллаа.