Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн ОНХХ-тэй хамтран “Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх нь”  сургагч багш бэлтгэх сургалтыг 2015 оны 11 дүгээр  сарын 23 ны өдөр зохион байгууллаа.  Уг сургалтанд багийн засаг дарга, багийн нийгмийн ажилтан, багийн зохион байгууллагч нийт 28 албан хаагч  оролцлоо. Эдгээр албан хаагчид Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх сургалтанд давтан 3 дахь удаагаа оролцож байгаагаараа давуу талтай сургалтын чиг үүргийг мэддэг учир орон нутгийн сургагч багш болгон “Орон нутгийн сургагч багш” гэрчилгээ гардуулан өглөө.  Сургалтанд хамрагдсан хүн нэг бүр 5 айл өрх хариуцан ажиллах чиглэлийг  Онцгой байдлын газраас өгч сар бүр хэдэн айл өрхөөр орж хэдийг нь "Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх" "Галын аюулгүй байдлыг хангах " үйл ажиллагаанд уриалан шинэ санаачилага гаргасан хүнийг нэг удаагийн урамшуулал олгох шийдэлд хүрсэн зэрэг олттой талтай сургалт боллоо.

Сургагч багш нар айл өрхөөр явах үедээ

  • Гадна цахилгааны аюулгүй байдал
  • Хогоо хогын саванд хийсэн ба хогийн сав нь тагтай эсэх
  • Ундны усны сав цэвэр байгаа эсэх
  • Халуун тогоог аюулгүй газар байрлуулсан эсэх
  • Тогны залгуур разетка хүүхэд хүрэхээргүй газар байрласан байх
  • Зуух яндангийн аюулгүй байдлыг сайн хангасан  /Яндангийн залгаа зөв эсэх /
  • Түлээ түлшээ зориулалтын саванд хийсэн эсэх
  • Гал түймэрийн талаарх ойлголт
  • Халуун үнс нурамаа зориулалтын тагтай шатдаггүй саванд хйисэн байх
  • Ил задгай галын эх үүсвэрийг хүүхэд хүрэх газарт тавихгүй байх зэрэг асуултын дагуу тухайн өрхөд зөвөлгөө өгөх  ба мөн өөрийн хариуцсан өрхүүддээ сар бүрийн давтамжтай өрхийн бэлэн байдал, гамшиг, аюулт үзэгдэл тохиолдохоос өмнө өөрсдөө урьчилан сэргийлэх аргад суралцах ач холбогдолтой юм. Тиймээс энэхүү сургагч багш нар нь зөвхөн өөрийн айлчилсан өрх болон өөр бусад өрх, өөрийн харуцсан хэсэг болон гудамжныханд сургалт заах сургагч багш нар болж байгаа юм.