Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг хэрэгжүүлж Ховд аймагт 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагт дадлага, сургуулийг зохион байгууллаа. Гамшгийн аюулын зарлан мэдээллийг аймгийн хэмжээнд байрлуулсан Онцгой байдлын газар, Ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар дунд сургууль, спортын төв ордон дээр суурилуулсан 3 дуут дохио, Онцгой байдлын газрын тусгай зориулалтын 3 автомашины дуут дохио, Чандмань, Үенч сумдын 2, нийт 8 дуут дохио, явуулын  хөдөлгөөнт чанга яригч 21, орон нутгийн 4 телевизийн сувгаар дамжууллаа. Дадлага сургуульд нийт 17 сум, 12 гамшгаас хамгаалах алба, 24 мэргэжлийн ангийн нийт 30392 хүн, 309 автомашин оролцлоо. Сургалтын ололттой тал нь шинээр суурилуулсан зарлан мэдээллийн 5 дуут дохиог ашиглаж явуулснаар иргэдийн оролцоо урд оныхоос 11001 хүнээр нэмэгдсэн байна.