Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах, сургалт зохион байгуулах тухай” А/239 дүгээр тушаалын дагуу сумын Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн тусгай чиг үүргийн бүлгийн гишүүд, сайн дурынханд “Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох” сургалтыг Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төслийн 4,1 сая төгрөгийн санхүүжилтээр Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Гантөмөрийн баталсан Сургалт зохион байгуулах удирдамж, сургалтын хөтөлбөрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 16, 17-ний өдөр Баян-Уул суманд, 2015 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр Баяндун суманд Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн тусгай чиг үүргийн бүлгийн гийшүүд, сайн дурынхан, иргэд нийт 118 гишүүнийг хамруулан сургалтыг зохион байгууллаа.