Улсын Их Хурлаар 2015 онд шинэчлэн батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай хууль”  сурталчлах өдөрлөгийг Онцгой байдлын газраас  2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗДТГ-ын төв талбай, Тосонцэнгэл сумын соёлын төвийн урд талбайд зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр хуулийн тодорхой заалтуудыг гарын авлага болгон  иргэдэд тараасны зэрэгцээ Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглагдаж байгаа машин техник, багаж зэвсэглэмжүүдийг танилцуулж, ажиллуулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулснаар иргэд хуулийг хэрэгжүүлж галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах талаар зохих мэдлэгтэй болсон. Үйл ажиллагаанд нийт 24 сумын удирдлага, 63 байгууллага нийт 2400 гаруй иргэд оролцсон.