Завхан аймгийн Тамгын газрын хурлын танхимд  2015 оны 11 дүгээр сарын 3,4-ны өдөр Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран “Жижиг дунд үйлдвэрт ажиллагсад, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг үйлдвэрийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг хамтран зохион байгууллаа. Сургалтанд ОБГ-аас ГХУХБ, Онцгой байдлын Ахлах дэслэгч Э.Батжаргал  Галын аюулгүй байдлын хууль, Онцгой байдлын үед хэрхэн ажиллах, химийн болон биологийн бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх нь сэдвээр 2 өдрийн 4 цагийн танхимын сургалтыг 98 хүнд зохион байгуулсан.