Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, "Гамшгаас хамгаалах тухай", "Галын аюулгүй байдлын тухай" хууль тогтоомжийг сурталчлах, галын аюулгүй байдлын норм стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийг аюулгүй амьдрах аргад сургаж, дадлагажуулах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Нийтийн номын сангийн 17 ажилтан, албан хаагчдад уг сургалтыг зохион байгууллаа. Мөн сургалтын үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж материалыг сургалтанд оролцогчдод тарааж, сургалтын үр дүнгийн тухай 5 төрлийн асуумж авсан бөгөөд сургалтанд оролцогчид 100% сэтгэл ханамжтай байсан.