Өвөрхангай аймгийн Богд суманд удирдах бүрэлдэхүүний сургалт 2015 оны 11 дүгээр сарын 05 ны өдөр зохион байгууллаа Аймгийн онцгой байдлын газар, сумын онцгой комисс, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангиудын харилцан ажиллах хамтын ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж сумын онцгой комисс, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах бүрэлдэхүүн, ард иргэд  нийт 265  хүн оролцсон. Богд сумын нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй 3цагийн  байдал/ Боом, Галзуу, Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хэв журам сахиулах, нүүлгэн шилжүүлэх, орн байр, дулаан хувцас, халуун хоол, цэвэр усаар хангах дадлага сургуулийг зохион байгууллаа.