Онцгой байдлын газраас 04 дүгээр улирлын тактикийн сургуулийг аймгийн Улиастай захын дэргэд үйл ажиллагаа явуулдаг Шовгор гэж нэрлэгдэх үйлчилгээний газарт, “Газар хөдлөлт, гал түймрийн үед эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, Онцгой байдлын газрын харилцан ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа.

Тус сургуулиар нэгдсэн эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, нэрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ОБГ-ын ЭХАС, ГУ-х аврах анги хүмүүсийг аврах, гарсан галыг унтраах, Цагдаагийн газар гамшгийн голомтыг хамгаалалтанд авах, хэрэг бүртгэл явуулах дадлага хийлээ.  Тактикийн сургуульд эрүүл мэндийн алба, хэв журам сахиулах алба, нийт 270 ажилтан албан хаагч хамрагдаж  8 автомашин техник,  40 гаруй иргэдэд заавар зөвлөмж өгч 50 гарын авлага брошур тарааж, орон нутгийн телевиз, FM, узельд мэдээлэл өгч ажиллаа.