Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” Үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж, дадлага эзэмшүүлснээр эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сургах, иргэдэд амьдрах ээлтэй, аюулгүй орчинг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Өрхийн бэлэн байдал” сургалтыг Сүмбэр сумын иргэдэд зохион байгууллаа.