Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ёс зүйн албанаас "Сахилга ёс зүйг сайжруулах сарын аян" зарлан хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батуулан ажиллаж байна.Албан хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор аймгийн Прокурорын газар, Цагдагийн газарт сургалт зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу 2015 оны10 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болормаа, Олон нийттэй харилцах тасгийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Буянхишиг "Гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх", "Түүнээс гарах  арга замууд" сэдвээр нийт бие бүрэлдэхүүнийг хамруулан 3 цагийн сургалтыг зохион байгууллаа.