УСАХМ онцгой байдлын дэслэгч Ж.Энхтөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Мэргэ ван“ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн, ажилтан 60 гаруй хүнийг хамруулж гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор албадууд хэрхэн ажиллах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар танхимийн сургалт зохион байгуулж гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгийн үед орон тооны бус мэргэжлийн ангийн үйл ажиллагааны  дадлага сургууль болон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглан гал түймрийг унтраах дадлага сургуулийг зохиож Галунтраах, аврах 30 дугаар ангийн 2 дугаар салааны бие бүрэлдэхүүний  хамт  тархалтын сургууль явууллаа.