Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шинээр батлагдан гарсан "Галын аюулгүй байдлын тухай" хууль сурталчилах өдөрлөгийг дүүргийн хэмжээнд Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн 20 гаруй алба хаагч Номин супэр маркет, 19-р холооллын үйлчилгээний төв, 19-р хорооллын автобусны буудлууд, Хаан банкны салбар, дүүргийн соёлын төв зэрэг газруудад зохион байгуулж нийт 400 гаруй хүнд галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан ахуйн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж гарын авлагыг тараан ажилласан.