' Эрдэнэт үйлдвэр' ХХК- ийн АБК- 1 Төв байр болон ' Дулааны цахилгаан станц ', үйлдвэрийн 'Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн' инженер нарт Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах ажлын хүрээнд Гэрээт гал унтраах аврах 58- р ангийн захирагч онцгой байдлын хошууч Н. Баясгалан, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад А. Отгонбаяр 2015 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр АБК- 1 төв байранд 400 ажилтанд танхимын 1 цагийн сургалт, 126 ажилтанаар гарын үсэг зуруулан баталгаажуулан ажиллаа. Мөн  Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад А. Отгонбаяр үйлвэрийн ' Дулааны цахилгаан станц '- ын 17 инженер техникийн ажилтан, 'Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн' инженер 51 ажилтанд гамшиг осол, гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт өгөв.