Гал унтраах, Аврах 56 дугаар ангийн захирагч, Онцгой байдлын хошууч Ч.Сэрсэндэмид би Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчилсэн найрлуулга хийж батлагдсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны 1/2791 тоот Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчилан ажлын нэгдсэн удирдамжийн дагуу Онцгой байдлын газраас авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган аймгийн Засаг даргаар батлуулан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төв Амарын талбайд зохион явуулж байна. Өдөрлөгөөр Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баталсан төлөвлөгөөний дагуу  аврах гал унтраах техник, багаж зэвсэглэмж, онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгийн талаар танилцуулга хийж санамж гарын авлага материал тараан өгч ажиллаж байна.

            2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэт импекс ХХК, Далх бүрэн ХХК-ийн 108 ажилтан түрээслэгч нарт хуулийн талаар хичээл сургалт зохион байгууллаа.