Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад  С.Бат - Үсэг 2015 оны 11 дүгээр сарын  06-ны өдөр  Баян-өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Хүрэнбулаг ' ХХК-ны үйлчилгээний төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг 35 түрээслэгч нарт 1 цагийн сургалт зохион байгуулав .Мөн сургалтанд хамрагдсан иргэдэд Онцгой байдлын газраас бэлтгэн гаргасан санамж 50 ширхэгийг тарааж, наадаг хуудас 10 ширхэгийг олон нийтийн газруудад нааж иргэдэд хууль сурталчилж ажиллаа. Уг ажлын хүрээнд Амарын талбайд зохион байгуулагдсан өдөрлөгийн явцад иргэдэд мэргэжлийн заавар зөвөлгөө өгч, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 2 аж ахуй нэгжид олгосон.