Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад  С.Бат - Үсэг 2015 оны 11 дүгээр сарын  06-ны өдөр  Баян-өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Хүрэнбулаг ' ХХК-ны үйлчилгээний төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг 35 түрээслэгч нарт 1 цагийн сургалт зохион байгуулав .Мөн сургалтанд хамрагдсан иргэдэд Онцгой байдлын газраас бэлтгэн гаргасан санамж 50 ширхэгийг тарааж, наадаг хуудас 10 ширхэгийг олон нийтийн газруудад нааж иргэдэд хууль сурталчилж ажиллаа.