НҮБ-ийн Ерөнхий ассемблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ныг "Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/2623 тоот албан бичиг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Говь-Алтай ОНХХ-ийн менежер нарын баталсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагч, багш ажилчдад газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургууль, 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан "Галын аюулгүй байдал", "Гамшгийн үеийн анхны тусламж" сэдвүүдээр "Дэлхийн зөн Монгол" ОНХХ-ийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч, үндэсний сургагч багш Д.Сугартай хамтран сургалтыг зохион байгууллаа.