Монгол улсад галын аюулгүй байдлын тухай хууль шинэчилсэн найрлуулга хийж батлагдсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны 1\2791 тоот Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчилах ажлын нэгдсэн удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчилах” төлөвлөгөө гарган 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Аюуш баатарын төв талбайд  11:00 цагаас 16:00 цагийн хооронд ард иргэдэд "Галын аюулгүй байдлын тухай хууль"-ийг сурталчилан орон нутгийн 4 телевиз, Ноён -Уул FM радиогоор шууд нэвтрүүллээ.

Өдөрлөгөөр Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баталсан төлөвлөгөөний дагуу   гал унтраах, аврах  техник, багаж зэвсэглэмж, онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгийн талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч танилцуулга гарын авлага боршур 1500 ширхэгийг хэвлэж тараалаа.

Мэдээг түгээх: