Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 1/2791тоот үүрэг, ОБЕГ-ын ГУСГын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2821 тоот албан бичгийн дагуу "Галын аюулгүй байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг Говь-Алтай аймгийн төв талбайд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр галдын аюулаас урьдчилан сэргийлэх шторк, "Аврагч мазаалайн зөвлөмж, "Галын аюулгүй байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг төв талбайн LED зурагтаар гарган танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжийг тараан сурталчилж, болзошгүй гал түймрийн үед ашиглагдах автомашин, техник, аврах багаж хэрэгслийг тайлбарлан танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.