Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 459 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын 25  айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авлаа.

Барилгын гүйцэтгэгчээр “Мөнхнаран констракшн” ХХК ажилласан бөгөөд орон сууцны 1м2 –ын үнийг 750 мянган төгрөг байхаар тооцжээ.

Албан хаагчид, ХААН банктай хамтран 8 хувийн ипотекийн зээлд хамрагдахаар гэрээ хийсэн  байна.