Онцгой байдлын газраас гал унтраах тактикийн сургуулийг төлөвлөгөөний дагуу Тэрх худалдааны төвд явуулж,  ажилтан албан хаагчид, түрээслэгч нийт 75 хүнд галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон дадлагын 2 цагийн сургалтыг  зохион байгуулж, гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ. Дадлага сургуульд онцгой байдлын газрын 40 албан хаагч, 5 автомашин техник хамрагдлаа.