АНУ-ын санхүүжилтээр ДЗОУБ, ОБЕГ хамтран хэрэгжүүлж байгаа “Сургуулиудын гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг дээшлүүлэх” төсөл хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургууль, гэр хорооллын  “Наран” цогцолбор сургууль, Жаргалант сумын 10 жилийн сургууль хамрагдсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн аврагч бүлгийн 21 хүүхэд 3 багш нар ирж Онцгой байдлын газрын техник багаж зэвсэглэмжтэй танилцаж гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны танхимын сургалтыг зохион явуулж 8 төрлийн санамж гарын авлага материал, танхим тохижуулах 4 төрлийн ном гарын авлага хүлээлгэн өглөө.