Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хэлтсийн гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа А.Батбаяр, онцгой байдлын дэслэгч Д.Алтантуяа нар тус дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 163 дугаар цэцэрлэгийн багш, ажилтан, албан хаагч, дүүргийн 32 цэцэрлэгийн удирдах албан тушаалтан нарт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимийн болон дадлага сургуулийг зохион байгуулж, 50 ширхэг гарын авлага тарааж ажилаллаа. Танхимийн болон дадлага сургуульд  45 багш, удирдах албан тушаалтан, ажилтан, албан хаагч, 410 хүүхдүүд оролцлоо.