Улсын онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал 10 дугаар сарын 28-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллан аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үйл ажиллагаатай танилцан цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэснээс гадна аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.Уулзалтын үеэр ард иргэдийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явдаг ОБГ-ын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнд тависнаас гадна энэ өвөл зуд болох өндөр магадлалтай байгааг онцлож өвөлжилтийн бэтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэйг сануулсан юм. Мөн аймгийн ОБГ-ын ажилтан албан хаагчдад сүүлийн үед салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын  талаар тайлан мэдээг танилцууллаа.