Өргөн, Эрдэнэ сумдын гал унтраах сайн дурын бүлгийн бүрэлдэхүүнд гал унтраах дадлага сургууль зохион байгуулав. Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр авсан гал унтраах тусгай зориулалтын ISUZU маркийн автомашинаар гал унтраах, ус соруулах дадлага сургууль зохион байгуулав.Мөн гал унтраах сайн дурын бүлгийн гишүүд болон Сумын тамгын газрын ажилчин, албан хаагчдад, "Галын аюулгүй байдлын тухай хууль"Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм" Гал унтраах дүрэм"-ээр 2 цагийн танхимын сургалтанд 45 хүнийг хамруулан зохион байгуулав.Өргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ангийн сурагчдад "Аврагч мазаалай" хүүхэлдэйн киног үзүүлж сургалт зохион байгууллаа.