Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн Нандинчимэг багштай 3 Б бүлгийн 34 хүүхдүүдэд Онцгой байдлын газрын техник хэрэгслийн талаар танилцуулга хийж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар танхимын сургалтыг Гал унтраах 56 дугаар ангийн салаан захирагч, Онцгой байдлын дэслэгч Б.Батмагнайтай хамтран зохион явууллаа.