Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 164 тоот хүсэлтийн дагуу тус байгууллагын нийт 26 ажилтан алба хаагч, харуул жижүүр, багш нарт гал түймрийн тухай ойлголт, гал унтраагуулын ажиллах зарчим, марк, төрөл, ажлын байрны галын аюулгүй байдлыг хангаж ажиллах, галын бүлгэмийн гүйцэтгэх үүргийн талаар 2 цагийн танхимын сургалтыг зохион явууллаа.