Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны  өдрийн а/263 дугаар тушаалын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, гал унтраах аврах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант суман дахь УНС-уудын албан хаагчдыг 2015 оны 10 дугаар сарын 25-ний  өдрөөс эхлэн хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, жагсаалын талбайд хувцасны үзлэгийг  явуулаа

Хувцасны үзлэгт Онцгой байдлын газар, гал унтраах аврах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант суман дахь УНС-уудын нийн 87 алба хаагч хамрагдахаас 82  алба хаагч хамрагдаж, ээлжийн болон албан ажилтай 3, энхийг сахиулах ажиллагаанд 2 албан хаагч хаагч явж, оролцоогүй байна. Үүнд:

            Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан  мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч С.Пүрэвсүрэн Баянхонгор аймагт томилолтоор ажиллаж байгаа, гал унтраах, аврах 12 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Г.Энхцэцэг, гал унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлагч Т.Нямсүрэн нар  ээлжинд үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулах  ажиллагаанд гал унтраах, аврах 12 дугаар ангийн онцгой байдлын дэслэгч Б.Гаваадамба, онцгой байдлын дэд ахлагч Т.Дониддэмбэрэл нар оролцож байгаа.  

            Бие бүрэлдэхүүний хамралт 94,2 хувьтай байлаа. Хувцасны үзлэгт бэлтгэсэн байдал  сайн, 8 зөрчил гарсныг засуулан дахин үзэж зөрчлийг арилгууллаа.