Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар Дэлхийн зөн Монгол ОНХХ-тэй хамтран Арвайхээр сумын 11 баг бүрээс  сонгогдсон 5 иргэнийг Өрхийн бэлэн байдлын сургагч багшаар бэлтгэж цаашид хийх ажлын чиг үүргийг зааж өгсөн. Өрхийн бэлэн байдал сургалтаар Газар хөдлөлтийн бэлэн байдал, Химийн хорт бодисын аюулгүй ажиллагаа, Уур амьсгалын өөрчлөлт, Галын аюулгүй байдал зэрэг сэдвээр 8 цагийн сургалт, дадлага  зохион  байгуулж идэвхтэн багш нар сар бүр хариуцсан баг хорооны айл өрхийн бэлэн байдлыг хангуулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулан тайлан мэдээг нэгтгэж  дүгнүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан. Мөн идэвхтэн сургагч багш нарт  2 сар тутам урамшуулал өгөх зэрэг асуудлыг шийдэвлэлээ

Мэдээг түгээх: