Иргэний хамгаалалтын өдөр, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын хэлтсийн аварга салаа шалгаруулах “Марш тактик- Тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Аврах гал унтраах ангийн 1,2,3,4-р салаа, Эрэн хайх аврах салбарын 2 дугаар бүлэг нийт 5 багийн 50-н албан хаагч оролцож 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин өрсөлдлөө.