Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” хууль, аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Удирдах бүрэлдэхүүний дадлага, сургууль зохион байгуулах тухай” 2015 оны А/140 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуулийг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс томилогдсон ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа” сэдвээр астраномийн 48, оперативийн 120 цагийн багтаамжтай Сэргэлэн суманд 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа. Дээрх сургуульд сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн нийт   82  хүн, 7 машин, техник оролцов.