"Олон нийтэд тулгуурласан үндэсний дэд хөтөлбөр"-ийн хүрээнд аливаа аюул осол, эрсдэлээс хамгаалагдсан таатай орчин нөхцөл бүхий сургуулийг бий болгоход багш ажилчид, сурагчдын оролцоог нэмэгдүүлж аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Дундговь ОНХХ-тэй хамтран "Аюулгүй сургууль" нэгдсэн арга хэмжээг  ЕБС-ийн дунд зарлаж удирдамжийг хүргүүлээд байна.

нэгдсэн арга хэмжээний хүрээнд:

- Сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, эрсдэлийн үнэлгээ хийх

- "Өсвөрийн аврагч бүлгэм" байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулах

- "Өсвөрийн аврагч бүлгэм"-ээр дамжуулан ЕБС-ийн багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн 3 зорилтыг хангаж ажиллах бөгөөд тэргүүлсэн 1 сургуульд "Өсвөрийн аврагч бүлгэм"-ийн сургалтын танхимыг байгуулж өгнө.