Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн яам, МХГ, Нийгмийн халамжийн хэлтэс, Онцгой байдлын газрууд хамтран аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээ, ажил олгогчоос гамшиг ослын үед авах арга хэмжээ, галын аюулгүй байдлыг хангах сэдвээр 2 өдрийн сургалт зохион байгуулан явууллаа. Сургалтанд тус аймгийн жижиг дунд үйлдвэрүүдийн захирал, ажил олгогчид, 13 сумын ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд, аймгийн ХАБЭА-ын салбар хорооны дарга, орлогч, хөдөлмөрийн хэлтсийн жижиг дунд үйлдвэрийн ХАБЭА-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 57 хүн хамрагдсан.