“Ой, хээрийн түймэр, тулгамдаж буй асуудлууд” телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт урилгаар Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга онцгой байдлын дэд хурандаа Г.Нармандах, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Сумдын Засаг дарга нарын төлөөллөөс оролцож, ой, хээрийн түймрийн гаралт түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар нээлттэй ярилцлаа. Уг шууд нэвтрүүлгийг аймгийн төвийн 19819 хүн үзсэн байна.