Аймгийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлын үзлэг”-ийг батлагдсан удирдамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн гамшгаас хамгаалах 13 албаны нийт 221 ажилтан, албан хаагчдын, 27 автомашин 30 гаруй нэр төрлийн 100 гаруй багаж, хэрэгслийг хамруулан зохион байгуулав.

Үзлэгээр Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол улсын Шадар сайдын 2013 оны 07 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/865 дугаар тушаалын хэрэгжилт, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотгол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 8 дугаар захирамжийн дагуу хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд байвал зохих зүйлийг шалган жагсаалын сургууль хийлгэж, бэлэн байдлыг хангах мэргэжил, сургалт, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.